Таны мэдлэгт

МАНДАЛ ЖЕНЕРАЛ ДААТГАЛ ХХК   https://s2.postimg.org/buswdfdax/image.png

Манай түнш байгууллагын захиалгаар үйл ажиллагааны явцад 2011 – 2016 оны хооронд үүссэн бичиг баримтыг цэгцэлж, эмхлэн нийт 687 хадгаламжийн нэгжийг Архивын тухай хууль болон стандартын дагуу байгууллагын архивын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний сацуу холбогдон гарах дараах журмуудыг боловсруулж, түүний хэрэгжилтийг хангах зорилгоор ажилтнуудад сургалтыг хийж, цаашид бичиг баримтыг өөрсдөө архивлах аргачлалыг зааж өгсөн билээ. Үүнд:

·         - Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх журам

·         - Архивын ажлын бодлого, журам 

 

 

 

ОЧ НАРАН ХХК

"Оч-Наран ХХК 1998 онд аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр байгуулагдан, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж 2007 оноос эхлэн авто замын салбарт өөрийн гэсэн байр сууриа бүрдүүлж авто зам, гүүрийн барилга, засвар, авто замын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.

Бид Оч Наран ХХК-тай Хүний нөөцийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулж дараах мэргэжлийн ажил үйлчилгээг үзүүлсэн.  

·         - Компанийн бүтэц зохион байгуулалт

·         - Албан тушаалын зэрэг дэвийг ангилж, албан тушаалын нэршлийг тодорхойлов

·         - Нийт 350 гаруй ажилтны 90 гаруй ажлын байрны судалгаа авч, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулав.

·         - Анкетыг шинэчилж, Ажилтнуудын хувийн хэргийн бүрдэл бүртгэлийг сайжруулах, Мэдээллийн санг боловсронгуй болгосон

·         - Хүний нөөцийн ажилтныг ажлын байран дээр дадлагажуулах, заавар зөвлөмж өгөх

·         - Хөдөлмөрийн гэрээг шинэчлэв

·         - Хүний нөөцийн сарын тайлан

·         - Хөдөлмөрийн харилцааны Аудит

Дараах бодлого, журмыг боловсруулж, түүний хэрэгжилтийг хангах зорилгоор сургалтуудыг ажилтнуудад орсон.

·         - Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах бодлого журам

·         - Ажил эхлэх, үйлчилгээ үзүүлэхийн өмнөх үеийн эрүүл мэндийн үзлэгийг зохицуулах журам

·         - Ёс зүйн дүрэм

·         - Мэдээлэл солилцоог зохицуулах журам

·         - Зөрчил шалгах, сахилгын арга хэмжээ авах тухай

·         - Сургалт хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын бодлого журам

·         - Цалин хөлсний сүлжээ.

·         - Ажлын цагийн бүртгэл, зохицуулалтын журам

·         - Цалин хөлс олгох журам

·         - Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам

·         - Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэв

·         - Бичиг баримт боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн журам

·         - Шинэ ажилтны хөтөлбөр

 




Буцах