Таны мэдлэгт

1. Ажлын ярилцлагад бэлтгэл маш чухал. Ярилцлагын өмнө тухайн зарлагдсан ажлын байрны талаар болон ажил олгогчид тулгарч буй асуудлыг олж мэдэх хэрэгтэй. Интернет хуудсаар болон танилын хүрээгээ ашиглаж болно. Тэрхүү тулгарч байгаа асуудлыг чи хэрхэн шийдвэрлэж болох талаар тунгаан бодож өмнөх туршлагатай чинь ижил зүйл тохиолдож байсан бол түүнийгээ ярихад бэлтгэ. Мөн тухайн зарласан ажлын байрны тавигдах шаардлагад нийцэх хүн гэдгээ харуулахад чиглэж бэлтгэлээ хийнэ.

2. Ярилцлага авагчийн бодит хэрэгцээг олж илрүүл. Түүний эхний асуулт тавихаас авхуулаад эхний богино хугацаанд ярилцлага авагч яг ямар хүн хайгаад байгааг олж тогтоохыг хичээ. Тиймээс нээлттэй асуулт та асууж болно. Тухайлбал: үүний талаар та илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү гм

3. Ажлын ярилцлага авагчийн хэрэгцээт, хүлээлттэй байгаа, ямар асуудлыг шийдвэрлүүлэх, ямар төрлийн хүн хайгаад байгааг олж илрүүлсний дараа та тэрхүү хэрэгцээнд нь тулгуурлан өөрийгөө танилцуулах боломжтой болно. Тухайлбал: таны дурдсан дээрхи асуудал миний ажиллаж байсан өмнөх байгууллагад мөн тулгарч байсан. Би үүнийг ... ингэж шийдвэрлэж .... ийм үр дүн гарсан гм хариулна.

4. Асуултад хариулхаас өмнө бод. Асуултад хариулахдаа 3 алхамын үйл явцыг сана. Ярилцлага авагчийн асуултыг бүрэн ойлгож сонссон эсэхээ шалга, мөн ярилцлага авагч таныг яриаг хаашаа чиглүүлэхийг хүсээд байгааг ойлгох хэрэгтэй.  Учир нь ярилцлаганд оролцогч ажил горилогч хадуурч ярих тал бий, түүнээс гадна уур амьсгалаа мэдрэхгүйгээр өөр сэдвээр яриад эхэлдэг нь өөрийн болон бусдын цагийг дэмий өнгөрөөхөд хүрдэг ба цаашлаад ярилцлагын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Та асуултыг бүрэн ойлгосны дараа хариултаа зөв бүтэц, дарааллаар өгөх талаар бодох хэрэгтэй. Үүний дараа та ярина. Ярихдаа тэдэнд тулгараад, шийдүүлэх гээд байгаа асуудалд хэрхэн тусалж болох шийдлийн хувилбар болон туршлагаасаа хуваалцаж болно.

5. 5. Биеийн хэл, гаднах төрх, хүсэл эрмэлзэл таны юу хэлж байгаагаас чинь ч илүүгээр өөрийг чинь илэрхийлдэгийг санаарай.

·         Зохимжтой хувцасласан;

·         Ариун цэвэр сахисан;

·         Ажил хэргийн итгэл төрүүлэхуйц гар барилт;

·        Сэтгэл хөдлөлийн зохимжтой илрэл, /инээмсэглэл, толгой дохих, нүдний харц, дуу хоолойны өнгө - тодорхой, чөлөөтэй, өөртэй итгэлтэй байх гм/;

·         Тухайн байгууллагын үйл ажиллагаа болон тухайн зарласан ажлыг сонирхож байгаагаа харуулах;

·         Өнгөрсөнд хийж байсан ажил, туршлагаараа бахархах;

·         Ажил олгогчийн хэрэгцээг мэдэрч, тэдний яг хайгаад байгаа нэгэн гэдгээ баталж харуулж, ярих, гэхдээ худлаа зохиож ярих биш шүү. Ярилцлагын дараа таныг өмнөх газраас тань тодорхойлж асуудаг тул худал ярьж байгаа эсэхийг дорхноо мэдэх болно. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол та тухайн байгууллагын хар жагсаалтанд ч орох эрсдэлтэй гэдгийг мөн санаарай.

 

1.  6. Анхны сэтгэгдэл маш чухал- Ярилцлага авагчид эхний хэдхэн минутанд анхны сэтгэгдэлээр шийдээ дотроо гаргасан байдаг. Анхны сэтгэгдэл муугаар эхэлсэн л бол ярицлагын явцын төгсгөлд хичнээн мундаг байсан ч эхний сэтгэгдэл бараг л өөрчлөгдөхгүй талтай байдгыг санаарай. Тиймээс дээрхи хэдэн санамжийг мэдээд авахад хэрэгтэй шүү.

 

 

 

 

 




Буцах