Таны мэдлэгт

 

УДИРДЛАГЫНХАА ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

 

Ребека Найтын 2016 оны 12 сарын 2-ны өгүүлгийг орчуулан хүргүүлэв

https://hbr.org/2016/12/how-to-earn-your-managers-respect?utm_campaign=hbr&utm_source=facebook&utm_medium=social

 

Ажлын байран дээрээ бид бүгд үнэлэгдэхийг хүсдэг, үнэ цэнэтэй ажилтан гэж бодогдуулахыг хүсдэг. Гэвч хүндлэл зүгээр хүрээд ирдэггүй, та итгэл үнэмшлийг бий хэрэгтэй болно. Шинэхэн, эсвэл олон жил удирдаж буй даргаараа таны оруулж буй хувь нэмрийг үргэлж үнэлүүлж байхын тулд та юу хийх ёстой вэ? Итгэл үнэмшлийг бий болгох хамгийн сайн арга юу вэ? Таныг зохих хэмжээнд хүндлэхгүй байвал яаж хүндэлийг бий болгох вэ?

 

Дэлхий нийтийн 20,000 гаруй ажилтнуудын дунд хийсэн HBR (Harvard Business Review)-ын судалгаагаар ихэнх ажилтны хамгийн ихээр хүсэмжилдэг зүйл бол удирдлагынхаа хүндлэлийг олж авах хэмээн гарчээ. Та хүндлэлийг мэдрэхгүй байвал та өөрийгөө бүрэн дайчлан ажиллаж чадахгүй гэж Удирдагч - Агуа удирдагчийн үндсэн гурван дүрэм номын хамтран зохиогч, Харвардын Бизнесийн Сургуулийн Професор Линда Хилл хэлсэн байдаг.

 

Түүнчлэн даргынхаа итгэл үнэмшлийг олж авах нь олон шат дамжлагатай байдаг гэж IMD-ийн Зөвлөх Майкл Уоткинс тайлбарласан байна. Нэн тэргүүнд байлгахад илүүдэхгүй нэгэн, өөрийн багийн гишүүнээр байлгаж болохуйц хэн нэгэн гэж бодогдуулахаас эхлэнэ. Дараагаар нь сонирхолтой, илүү хүнд даалгавар өгч болохуйц ажилтан болон хувирч эцэст нь таны дарга ирээдүйтэй ажилтан тул танд хөрөнгө оруулт хийх, хөгжүүлэх  хүсэлтэй болно.

 

Хүндлэлийг хүсэх нэг хэрэг, хүндлэлийг олж авах нь тэс өөр зүйл юм.

 

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ТОДРУУЛ:

* * * * * * *

Даргынхаа итгэл үнэмшлийг олж авах хамгийн анхны алхам бол ажлаа чанартай сайн хийх. Үүний тулд та өөрийн нэн чухал ажил үүргийн талаар болон тэдгээр нь таны даргын бодлогтой хэрхэн нийцэж буй талаар маш сайн ойлголттой байх нь зүйтэй гэж Уоткинс хэлжээ.

 

Ажилд орсон эхэн үедээ  “Би юу сурах шаардлагатай байна? Яаж хурдан сурах уу?” гэж даргаасаа асууж байхыг зөвлөж байна. Тэгээд “та маш богино хугацаанд бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэж” буйгаа харуулахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хурдан суралцагч мэт харагдах нь итгэл үнэмшлийг олж авах том тулгуур болно. Хэдийн удаан ажиллаж байгаа ч даргатайгаа нэгэн ижил бодолтой байхын тулд даргаасаа өөрийн үүрэг, хариуцлагаа тодруулан хаана илүү их цаг, анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэх нь зүйтэй гэж Л. Хилл бичжээ. Тэрээр “Та даргынхаа санаанд нийцүүлэн ажиллах хүсэлтэй байвал өөрийн цаг, анхаарал хүчээ аль зүйл дээр илүү төвлөрүүлэх ээ мэдэж байх нь зүйтэй”.

 

 

ДАСАН ЗОХИЦ:

* * * * * * *

Уоткинсын хэлснээр үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй ажилтан болохын тулд та "Даргатайгаа харилцах хамгийн оновчтой арга хэлбэрийг олох"  шаардлагатай. Та өөрийн арга барил, хэв маягаа түүнийхд нийцүүлэх үүрэг танд л оногдоно. Яаж харилцвал зохистой вэ гэж даргаасаа асуу. Таны дарга цахим шуудан, утсаар эсвэл биечлэн уулзаж харилцахыг хүсэж байна уу? Ямар давтамжтайгаар мэдээлэл авч байхыг хүсэж байна?

 

Эсвэл зөвхөн шаардлагатай үед үү? Ямар түвшний мэдээллийг хүсэж байна?  Дүгнэлт, шийдвэрийг таниар гаргуулахыг хүсэж байна уу?  Таны дарга болон таны өөрийн ажлын арга барил өөр өөр байвал, жишээ нь та цахим шуудангаа цаг тутамд шалгадаг, харин таны даргын цахим шуудан хэдэн өдрөөр шалгагдаагүй байдаг бол, та удирдлагатай хийх уулзалтыг санаачлан арга барилын ялгааг тодруулан тайлбарлахыг хичээх нь зүйтэй. Таны бүтээмжид шууд нөөлөлж буй бол даргадаа өөрийн үзэл бодол, зарим нэг шаардлагатай буултуудыг ойлгоход нь тусла.  Л. Хиллын хэлснээр нөхцөл байдлыг ярилцаж цаашид яаж үргэлжлүүлэхээ шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна.

 

АЖИГЛАХ, ТАНИХ ЧАДВАРТАЙ БАЙ:

* * * * * * *

Даргынхаа итгэл үнэмшлийг олж авахын тулд та түүнд юу чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Д. Хилл хэлжээ. Түүнчлэн тэрээр даргынхаа нэн тэргүүний асуудал болон тулгамдаж буй асуудлуудад нь ач холбогдол өгч анхаарахыг зөвлөж байна. Тэдгээр нь ч таны нэн чухал асуудал байх ёстой – та үл тоомсорлох биш, та санаа тавих ёстой юм. Таныг итгэл даах буюу таны зан чанар, хандлага болон ур чадварт итгэж болох эсэхийг шалгахыг хүсдэг гэдгийг санаж байх хэрэгтэй.

 

 

Ажиглалтын үр дүнд түүний итгэлийг хэрхэн олох, өөрийн амжилтын суурийг яаж тавихаа тооцол. Чухал асуудлууд, тулгамдаж буй асуудлууд болон улс төрийн уур амьсгал зэрэг байгууллагынхаа талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн дарга тань хэнд итгэдэг, хэнийг сонсдог болон хурцадмал байдал хаана үүссэнийг мэдэж авах хэрэгтэй.  Таны зорилго бол улс төрийн тоглолт хийх бус улс төрийн тоглолтыг ойлгоход оршино.

 

ХАМТ ОЛОНТОЙГОО ХАРИЛЦАА ТОГТОО

* * * * * * *

Хамт олныхоо хүндэтгэлийг олж авах нь даргынхаа итгэл үнэмшлийг олж авах бас нэг хэсэг юм. Уоткинсын хэлснээр Таны дарга шууд ажиглалт хийх замаар болон бусад хүмүүсийн таны тухай дүгнэлт-ийг  харгалзан таныг үнэлнэ. Баг хамт олонтойгоо нийцэж буй байдал болон тэдгээртэй  харилцаа тогтоох ур чадвар зэрэгт их ач холбогдол өгөх болно. Хүмүүст өөрийн тусламжаа санал болгох нь бусдад хүрэх хамгийн оновтой хэлбэр гэж Уоткинс зөвлөсөн байна. Хамгийн хэрэгтэй бөгөөд оновтой асуулт бол Би таньд яаж туслаж чадах уу? байдаг. Ингэснээр та эерэг орчныг бий болгож чадна гэж тэрээр үзэж буй билээ.  Хиллийн хэлснээр даргатайгаа хэрхэн амжилттай харилцаа тогтоох талаар бусадтайгаа зөвлөлдөж асуух нь бас зохистой юм. Болох, болохгүй зүйлүүдийг урьдчилан олж мэдэхийг хичээ.

 

 

САНАЛЫН ЗӨРҮҮГ ИЛЭРХИЙЛЭХ (ЭЕЛДЭГЭЭР, ГАНЦААРЧЛАН)

* * * * * * *

Зөрчлөөс зайлс хийх нь даргынхаа хүндэтгэлийг олж авах оновчтой шийдэл биш юм. Таны дарга таньд найдаж болох эсэхээ мэдэх хэрэгтэй ч энэ дэмжлэгийн хил хязгаарыг ч мөн мэдэх хэрэгтэй юм.

 

Жишээлбэл, удирдлагаас танай багт даалгасан төсөл хэрэгжүүлэх хугацаа нь яагаад ч хэрэгжих боломжгүй гэж та үзэж байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй, гэхдээ ганцаарчилсан болон маш эелдэг байдлаар. Олон нийтийн өмнө үүнийг даргадаа мэдэгдвэл урвалт, үл хүндэтгэл мэт санагдах тул ингэх нь зохисгүй. Уг харилцаагаа хамтын түншлэл мэт бодох хэрэгтэй гэж Хилл зөвлөсөн байна. Та миний хамтрагч тул таныг алдаа гаргахаас хамгаална гэсэн зарчмыг баримтла. Даргатайгаа харьцуулахад та хэдий чинээ илүү их олон төрлийн болон олох эх үүсвэрийн мэдээлэлтэй байна төдий чинээ таны санал бодол үнэ цэнэтэй байх болно. Саналын зөрүүтэй асуудлаа даргадаа илэрхийлэх зоригтой байх хэрэгтэй.

 

САНАЛ, СЭТГЭГДЭЛИЙГ НЬ АСУУ

* * * * * * *

Таны ажлын гүйцэтгэл хэдий гайхамшигтай сайн байсан ч та даргыгаа таныг үнэл гэж хүчилж чадахгүй. Зарим дарга нар тэгэх сонирхол ч байдаггүй, Уоткинсын хэлснээр Дарга тань таны ажлын гүйцэтгэл, хандлагыг үнэлэхдээ зөвхөн өөрийнхөө хандлагын хэмжээгээр үнэлэх нь бий.  Хэрэв таны дарга санал бодлоо нууцлах хандлагатай байвал дараахийг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь хамт олон таны ололт амжилтыг үнэлэх ба таны ажлын гүйцэтгэлд үнэн бодит санал сэтгэгдэл авах хоёрын дундах ялгаа юм.  Тиймээс та цаг үргэлж даргаасаа Миний ажлын гүйцэтгэл ямар байна? Илүү их анхаарах эсвэл хаях зүйл байна уу? гэж асууж бай гэж Уоткинс бичжээ. Шинээр ажилд орсон хүмүүст энэ их дутгагддаг, яагаад гэвэл дарга нар дөнгөж ажилдаа дасан зохицож буй хүнийг шүүмжлэх, сэтгэгдлээ хуваалцах нь илүүтэй гэж боддог байна. Үр дүнд нь ажилтнууд маш хурдан буруу чиглэл рүү явж эхэлдэг. 

 

 

ТУНГААН БОД

* * * * * * *

Хэн нэгэн таныг хүндлэхгүй байхад танд таатай байдаггүй гэж Хилл хэлж байна. Таныг ялгаварлан гадуурхаж байгаа мэт мэдрэгдэж, таныг байгаа байдлыг дарга тань үнэлэхгүй байвал – энэ нь хүний нөөцийн тулгамдсан асуудал болж хувирна. Гэхдээ тэрээр дүгнэлтийг яаравчлан бүү хий гэж зөвлөж байна.

 

Таныг үнэлээгүйдээ бус, харин таны хариуцан ажиллаж буй асуудлуудыг бүрэн ойлгоогүйн улмаас таныг шахан, шантруулж байж болох юм. Энэ тохиолдолд даргынхаа мэдлэгийг дээшлүүлэх буюу таны ажлын цар хүрээ, тулгамдаж буй асуудлуудыг ойлгох боломжоор хангах нь таны үүрэг байна. Дарга тань  далдыг харагч биш гэдгийг санах хэрэгтэй. Харилцааг бий болгох үүргээс та мөн бодлоо хуваалцах хэрэгтэй гэж Уоткинкс дүгнэсэн байдаг.

Та даргынхаа өнмө гараа зангидан байж ширээн цохин Намайг үнэл, хүндэтгэ гэж шаардахыг хүсэхгүйн мэдээж. Гэхдээ үнэхээр итгэл үнэмшлийг олж авч чадахгүй байвал юун түрүүнд өөрөөсөө Яагаад вэ? гэж асуу гэж Уоткинс хэлсэн байдаг.  Өөрөө өөрөөсөө: Би хангалттай сайн ажиллахгүй байна уу? Би хэт долигноод байна уу? Байвал зохих хил хязгаарыг зөрчөөд байна уу? Бүхий л зүйл танаас эхлэлтэй

 

САНАЖ ЯВАХ ДҮРЭМ

* * * * * * *

 

 

 

Хийх зүйлс:

Өөрийн харилцаа болон ажлын хэв маягаа даргынхтайгаа уялдуулан зохицуулах

 

Хамтран ажиллагсаддаа өөрийн тусламжаа санал болгон тэгдээртэй холбогдох.  Хамгийн хэрэгтэй бөгөөд оновтой асуулт бол “Би таньд яаж туслаж чадах уу?” байдаг

 

Даргынхаа хамтрагч болохыг зорих. Хамтын харилцааг бий болгох нь таны үүрэг хариуцлага.

 

 

Хорилгох зүйлс:

Олон нийтийн өмнө таны амжилтыг хүлээн зөвшөөрөхгүй байвал санаа зовнин үлдээх бус харин Би алийг илүү хийж чадах вэ эсвэл Алийг нь хаях нь зүйтэй вэ? гэх мэт асуулт тавин санал бодлыг асууж байх.

 

Байгууллагын соёл болон улс төрийн уур амьсгалыг  мэдэхгүй байх бус харин таны дарга хэнд итгэдэг, хэнийг сонсодог болон асуудал хаана байгааг олж мэдэх хэрэгтэй.

 

Даргатайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Санаа зөрж байвал хэлэх нь зүйтэй гэхдээ ганцаарчилсан боөгөөд эелдэг байдлаар.

 

 

 

 

 

 

 

 

 




Буцах